Оюу толгойн далд уурхайн санхүүжилт хойшлох төлөвтэй байна

indexОюутолгой төслийн удирдагч Turquoise Hill Resources-ээс мэдээлснээр далд уурхайн санхүүжилт хойшлох магадлал өндөр байгаа аж. Хоёр талын хооронд үүсээд байгаа маргаантай асуудлыг шийдэхээр хэлэлцээр хийж байгаа ч хөрөнгө оруулалтын зардлын тал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна. 2014 онд эхний хагаст ТЭЗҮ-ийг батлахаас нааш энэ асуудал шийдэгдэхэд хүнд байна гэж компаниас мэдээллээ.

Мөн энэ жилийн үйлдвэрлэлийн хэмжээг 150,000-175,000 зэс бүхий баяжмал гэж оны эхэнд тооцож байсан бол энэ тоог 135,000-160,000 тн, алтны олборлолтыг 700,000-750,000 унцаас 600,000-700,000 унц болгон бууруулсан байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон ТЭЗҮ-ийг нарийвчлах, нэмэлт санхүүжилтийн зардлын асуудлыг компанийн ТУЗ-ийн гишүүд нэг жил гарангийн хугацаанд хэлэлцэж буй билээ.

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

“Админерал” ХХК-тэй холбоотой Цогтцэций сумын хоёр албан тушаалтныг шүүх ялласнаар асуудал дуусах уу, харин эхлэх үү, Б.Энхбаяр сайдаа?

Ойрын өдрүүдэд эрх мэдэл, албан тушаалын “Ирүүл тулаан”-д Д.Амарбаясгаланг дуудаж “ялсан” Г.Занданшатар, түүний толгойлсон Засгийн …