888 төслийн талаар мэдээлэл хийнэ

downloadЗасгийн газраас өнөөдөр үйлдвэржилтийг дэмжих 888 төслийн шалгаруулалтын талаар 11.00 цагт Төрийн ордны Г Танхимд хийнэ. Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн төслүүдийг шалгаруулах ажлын хэсэг шалгарсан төслүүдэд зээл олгох талаархи мэдээллийг олон нийтэд өгөх юм.

Засгийн газраас экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийг дэмжих 1151 төсөл хүлээн авснаас 888 төслийг эхний ээлжинд шалгаруулаад байгаа билээ. Энэ төслүүдээс хэрэгжих боломжтой, эдийн засагт үр өгөөжөө өгөх төслүүдэд нийт нэг их наяд төгрөгийг энэ жил зарцуулна гэсэн тооцоог Засгийн газар гаргаад байгаа билээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …