Хүүхэд зоддог багш Хан-Уул дүүргийн 190 дүгээр цэцэрлэгийнх болох нь тогтоогдлоо

123Өчигдөр олон нийтийн цахим сүлжээгээр цэцэрлэгийн 2 настай хүүхдүүдийг “суу, сууцгаа” гэж орилон юмаар шавхуурдан хөөж байгаа багшийн бичлэг олны дунд шуугиан тариад байна. Гэтэл уг цэцэрлэг нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлэг болох нь тогтоогдсон байна.

Энэ бүлгийн багш Ц ангийнхаа  хүүхдүүдийг ийнхүү орилож хөөн цохиж, шавхуурдсан нь нэгэнт ил болсон тул түүнийг шалгаж эхэлжээ.

Ц багшид Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, дүүргийн Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавин ажиллаж эхэлсэн байна.

эх сурвалж: mnews.mn

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 …