УИХ-ын дарга З.Энхболд орон нутгийг зорьлоо

527-1342600065enkhboldУлсын Их Хурлын дарга З.Энхболд 2014 оны гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо. Улсын Их Хурлын дарга орон нутагт томилолтоор ажиллах эхний өдрөө Арвайхээр дэх “Альпин” ямааны фермийн үйл ажиллагаатай танилцахаас эхлэх юм.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад ажиллан дээрх хоёр суманд хэрэгжүүлэх “Шинэ сумын төв” төслийн болон Баянхонгор аймгийн оношилгооны төвийн нээлтэд оролцоно. Улсын Их Хурлын даргын ажлын төлөвлөгөөнд Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдтэй хийх уулзалт мөн багтсан байна.

Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын гишүүнХ.Баттулга, Д.Ганбат, Р.Бурмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болоналбаны бусад хүмүүс дагалдан явлаа.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …