Мексикийн Канкун эрэг дэх Үндэсний Маринэ паркын далайн найман метрийн гүнд Британий уран барималч Жэйсон Тейлор “Чимээгүй хувьсал” нэртэй уран баримлын үзэсгэлэн /төсөл/ хэрэгжүүлжээ.
Энэхүү үзэсглэнд нийт 400 гаруй уран баримал байдаг бөгөөд эдгээр бүх баримлуудыг байгальд ээлтэй материалаар хийгдсэн 200 орчим тонн цементээр хийсэн байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь урлаг, далайн оршин суугчдын хамт хэрхэн шинж чанраа алдан хувьсан өөрчлөгдөж бие биендээ нөлөөлж буйг харуулах гэнэ.
Тус үзэсгэлэнг үзэхээр олон мянган жуулчид Канкун арлыг зорьдог бөгөөд үүнээс гадна дээрхи баримлууд далайн оршин суугчдын орогнох оромж, гэр болж өвөрмөц төрхтэй болж буйгаараа онцлог ажээ.