Хонконг, Макао, Шэньжэн дэх Монголчууд саналаа өгч байна

20130614-honghong Монгол Улсаас БНХАУ-ын засаг захиргааны Хонконг, Макао онцгой бүсүүдэд суугаа Ерөнхий консулын газрын дэргэд байгуулагдсан сонгуулийн 35 дугаар салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчид төрийн тэргүүнийхээ сонгуульд саналаа өгч эхэллээ.

Хонконг нь Улаанбаатартай цагийн ижил бүсэд байрладаг тул 14-ний өглөө 7 цагт 35 дугаар салбар комиссын санал хураах байр нээгдэж  комиссын дарга С.Ганбат сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацадлаа. Дараа нь Монгол Улсын  Ерөнхий консул Ц.Ганболд болон энэ жил анх удаа төрийнхөө сонгуульд саналаа өгч буй залуу сонгогч Хонконг дахь Рафлз сургуулийн оюутан Ш.Энхзаяа  нар үг хэллээ.

35 дугаар салбар комиссын санал хураах байранд БНХАУ-ын Хонконг, Макао, Шэньжэнд ажиллаж, амьдарч, сурдаг монголчууд саналаа өгч байна. Нийт 70 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлээд байгаа юм.

СЕХ

Санал болгох мэдээ

Эрлийз бага насанд МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр даага түрүүллээ

  Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын эрлийз бага насанд 65 хурдан дааганы …