– Алив урагшаа яваад өг, яваад өгөөрэй, зай завсраараа яваач яваач. Алив боломжоороо урагшаа яваадхаач дээ, чихээд өг айн , за энэ орж ирсэн хүн билетээ аваарай!
– Уучлаарай би сая урд хаалгаар бүлтрээд унасан хүн байна аа.
Нэг хүн, орос айлын гадаа ирээд, орох гэтэл нохой нь дайрчээ. Тэгэхээр нь:
-Собака двадцать гэж хашгирав.
Би хоол шингээх гэж пиво, даралт багасахад вино, ихсэхэд нь конъяк, ангинтахад архи уудаг
-Ус уудаггүй юм уу?
-Тийм өвчин ер тусаж байгаагүй юм байна.
Захиралтай маргалдах дүрэм.
1. Захирлын зөв
2. Хэрвээ захирлын буруу бол 1-р заалтыг харна уу.
Залуу Залхуу хоёрт ердөө л Х үсэгний л ялгаа байна гэнэ дээ. Яг л МАН, МАХН хоёр шиг.
Каратэгийн хар бүстэй дэлхийн аваргаас асууж байна гэнэ дээ:
-Ер нь ямар бүстэй хүн таныг дийлж чадах вэ?
-Ямар ч бүстэй нь барахгүй ээ хө харин бүсгүй хүн л магадгүй…
Царайлаг харчууд машиныхаа шилийг теньддэггүй.
Хүүхнүүд том мээмтэй байх тусмаа тэнэг байдаг гэж эрчүүд боддог. Яг үнэндээ, бүсгүй нь том мээмтэй байх тусам эр хүн өөрөө тэнэгтэж эхэлдэг гэнэ дээ….
Хамгийн тэвчээртэй жолооч:
– Мань чинь уржигдар өглөөнөөс хойш түгжрээ л явж байна доо.
– Та амьдралдаа ямар нэгэн зориг шалгасан эрсдэлтэй үйлдэл хийж байсан уу?
– Хийж байсаан. Нэг удаа тооны хичээл дээр гараа өргөж билээ….
Олон салаа хонгилтой агуй дотор хэсэг жуулчид дагуулсан газарчин алхана. Гүнзгий цооногийн ёроолд хэвтэх баахан араг яснуудийг олж харсан нэг жуулчин:
-Энэ лав галав эртний хоригдлууд байх даа гэхэд нь:
-Үгүй дээ. Газарчинд өгөх мөнгөө хэмнэсэн жуулчид юм шүү дээ гэжээ.