Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд

200b172eab21029originalУлсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд
 
2014 оны 01 дүгээр сарын 24-ний байдлаар
 
Нэг. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд
1. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, 2009.09.09, ЭЗБХ, Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт/
2. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, З.Энхболд, Г.Баярсайхан, 2011.07.09, НББСШУБХ, Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт анхны хэлэлцүүлэг 2014.01.23-ны өдрийн чуулганаар орох үед АН завсарлага авсан 5 хоног/
3. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ, Ц.Батбаяр, 2011.09.30, НББСШУБХ, Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт/
4. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, А.Бакей, Ж.Батсуурь, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Н.Номтойбаяр, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, 2012.10.05, НББСШУБХ, Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт/
5. “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, П.Алтангэрэл, Д.Дондог, Д.Очирбат, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ, 2012.05.02, НББСШУБХ, Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт/
6. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, 2012.12.26, АБГББХ, Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт/
7. Газрын тухай /Шинэчилсэн найруулга/, Газрын төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/, Газрын кадастрын тухай /Шинэчилсэн найруулга/, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болгох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2013.01.11, БОХХААБХ, Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт/
8. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт, Д.Батцогт, С.Дэмбэрэл, С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, А.Бакей, Д.Эрдэнэбат, 2013.01.15, ТББХ, Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт/ … үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …