Хоёр хятадаас хар хүүхэд мэндэлжээ. Тэгээд аав нь бодож бодож хүүхдэдээ Сам Финг Вонг гэдэг нэр өгч гэнэ. /PS: Some Thing Wrong/
Нэг залуу facebook-ээр танилцсан охинтойгоо уулзангуутаа чи нээрээ photoshop-тоо үнэхээр тасархай сайн юм аа гэж магтжээ.
Гэр дүүрэн зочид. Том хүмүүсийн яриа явагдаж байв. Тэгтэл бяцхан хүү ярианд оролцов:
Манай аав өчигдөр ээжийн дэргэд бандаашаа тайлсан.
Хүмүүс чив чимээгүй болов. Тэгтэл нэг нь асуув.
Тэгээд дараа нь яасан?
Тэгээд үү? Тэгээд өөр цэвэрхэн бандааш өмссөөн.
Яслийн багш нь хүүхдүүдээ орхиж гадуур баахан явж байгаад орж ирэнгүүтээ:
-Өмдөндөө шээсэн хэн байна?
Хүүхдүүд гараа өргөнө.
-Зааг, нэг, хоёр ..таван хүн. Хэн өмдөндөө баасан бэ?
Хүүхдүүд гараа өргөнө.
-Нэг хоёр… дөрвөн хүн байна. За түдгэлзсэн хэд байна?
Оюутан хоолны газар ортол бүх ширээ завгүй байсан тул профессорын хажууд суутал, түүнд тэр:
-Нугас гахайтай найзалдаггүй.
Оюутан:
-Тэгвэл би нислээ, гээд босов.
Уурласан профессор шалгалтан дээр түүнийг унагаахаар шийдэв. Шалгалтын өдөр хамгийн хэцүү асуултууд тавьтал оюутан сайн хариулав. Багш дахин нэмэлт асуулт асуужээ:
-Чи зам дээр явж байтал хоёр шуудай олно, нэг нь Алттай, нөгөөх нь Ухаан хийсэн. Алийг нь сонгох уу?
-Алттайг нь.
Профессор:
-Би Ухаан хийсэнийг нь авна.
Оюутан:
-Хүн өөрт нь юу дутмагаа л сонгоно шүү дээ.
Багш бүүр их уурлан шалгалтын дэвтэр дээр нь “МАЛ” гэж бичив, оюутан харалгүй дэвтрээ аваад яваад өгөв. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд хэлжээ:
-Профессор оо, та гарын үсгээ зурсан боловч дүнгээ тавиагүй байна6
Гэмтлийн эмнэлэгт нуруундаа хутга зоолттой нөхрийг авчирна. Эмч түүнээс:
– Өвдөж байна уу?
– Инээхээр л…