МУ-ын гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэгийг Бархүүтэй гэр бүл болоход элдвээр доромжилох, шүүмжлэх нэгэн бишгүй байсан. Гэвч энэ гэр бүл сайн сайхан амьдралыг цогцлоож буй нь бахархалтай. Өөрөөсөө дүү хүнийг амьдралынхаа ханиар сонгож, үүнийхээ төлөө бусдад “баалуулж” байсан жүжигчин бүсгүй “би хүний нөхрийг салгаж, олон хүүхдийн нулимс барж энэ хүнтэй ханилаагүй” хэмээн бардам хэлж байна.
Олны хэл ам, шуугиан, доромжлол хэцүү үе байсан тухайгаа тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. И.Одончимэг хэлэхдээ “Олон хүн янз бүрийн л яриа хөөрөө гаргаж байлаа. Бас л шуугиан дунд, олны хэл ам, доромжлол дунд явсаан. Хэцүү байсан үе бий. Үүнийг би юуг нь нуухав. Гэвч бид хоёрын хайр, итгэлд тэр бүхэн хэрхэн нөлөөлөх билээ. Цаг зуурын юм байдаг шүү дээ, үнэндээ. Жаахан тэсчихэд болдог. Бид хоёр гэр бүл болсноор нийгэмд ямар ч хор хохирол учруулаагүй биз дээ. Сайхан л амьдарч байна. Хүмүүс “Ээ мөн тэнэг хүүхэн юм аа, удахгүй чи хаягдана” гэж хэлж байлаа.
Бархүүтэй ханилснаар надад алдсан зүйл байхгүй. Харин ч би хожсон гэж боддог. Хүсч мөрөөдөж явсан хөөрхөн охинтой боллоо. Ганц юм л хүмүүст таалагддаггүй шиг байгаа юм. Тэр нь Бархүүгээс олон насаар эгч юм байна л даа. Харин нэг зүйлийг бардам хэлэхэд, би хүний нөхрийг салгаж, олон хүүхдийн нулимс барж энэ хүнтэй ханилаагүй. Ер нь тийм санаа бодлоор Бархүүг сонгосон. Миний насны хүмүүс бүгд цаанаа амьдралтай, үр хүүхэдтэй байгаа. Бархүүгээс өөр хүнтэй ханилсан бол нээрээ л хүүхдүүдийн нулимсыг барж, айл гэр үймүүлэх болно. Тэгэхээр надад Бархүүгээс өөр сонголт байсангүй. Энэ сонголтыг минь зарим хүмүүс хүндэтгэхгүй буруутгаж, дайрч доромжилсонд гайхдаг юм” гэв.
Эх сурвалж : New.mn