Ээж шигээ эмэгтэйг хүчирхийлэн ёс бусаар дур хүслээ хангажээ

2e8c0df39437d1c6originalЗавхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, 22 настай, авто засварын гагнуурчин мэрэгжилтэй  Т.Даваадорж гэдэг залуу согтуудаа Сүхбаатар дүүргийн Барилгачдын гудамжинд О гэдэг настай  эмэгтэйг хүчиндсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг  үйлджээ. Тэрээр  оройн 23 цагийн үед ажлаасаа таран гэртээ харих замд араас нь нэг хүн ороолтоор нь ороон “миний дур хүслийг хангаж өг” хэмээн хашаа мөргүүлсэн нь Т.Даваадорж байжээ.

Харанхуй газар аваачин “орилох юм бол ална шүү” гээд хүчирхийлжээ. Энэ үедээ үснээс нь зулгааж, жавьжнаас хоёр тийш татах, гараа аманд нь хийш гулгуулах, хазах зэргээр зэрлэг догшин бас гаж ёс бусаар авирлаж дур хүслээ хангасан гэнэ. Т.Даваадорж ёс бусаар хурьцаагүй гэдэг ч хохирогчийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн дүгнэлтээр эмэгтэйн үтрээ хярзан болон шулуун гэдэсний амсар хэсэгт хуниасны урагдал үүссэн нь тогтоогджээ.

Хохирогч өөрийнхөө хүү шахуу  залууд хүчирхийлүүлж  ёс бус авирласанд сэтгэл санааны гүнзгий хямралд орсон гэнэ. Нийт 9.4 сая төгрөгийг нэхэмжилснээс хэрэгтний тал 2.4 саяыг төлсөн гэнэ. Т.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.2-д зааснаар 7.3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх ял оноожээ.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …