“Гурван охин” хамтлагийн ахлагч Сологийн ханхүү хэн бэ?

soloo-middleЭрчүүдтэй холбогдож элдэв хов живэнд ороод байдаггүй тус хамтлагийн гишүүд хувийн амьдралаа жигдрүүлэхээр шийдсэн. Хамтлагийн гишүүн Ану өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгэж, хаа сайгүй хамт гүйх болсон бол Анхмаагийн хувьд урт удаан хугацаанд үерхсэн Билэгжаргал гэх залуутайгаа хослон амьдарч  үрийн зулай үнэрлэсэн.

Харин хамтлагийн ахлагч Соло  ирээдүйн хань нь түүнийг дуучин гэдэг утгаар нь бус Солонго гэдэг бүсгүйг байгаа чигээр нь хайрладаг, ойлгодог хүн байгаасай гэж хүсдэг. Мөн дурлалт залуу нь цагаан лимунзинтэй  гэрийнх нь  гадаа ирж түүнийг дуудахыг мөрөөддөг ажээ. Тэгвэл түүний мөрөөдлийг биелүүлэх  Ханхүүгээр томоохон хуульч тодруулбал, шүүхийн өндөр албан тушаалтан тодорсон гэнэ. Сологийн хайрыг татсан эрхэм, соци нийгмийн үед Дэд сайд байсан хүний том хүү, гэр бүлтэй /одоогоор албан ёсоор салаагүй ч гэр бүлээсээ тусдаа амьдардаг/, МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшлан ажлын гараагаа эхэлсэн  бөгөөд лифтээр өгсөх мэт албан тушаал ахисаар өнөөгийн байр суурийг бий болгосон төдийгүй, хааяа цэнхэр дэлгэцээр олон нийтэд мэдээлэл хийчихдэг эрхэм байдаг гэнэ.

Мэдээж гэр бүлээсээ тусдаа амьдардаг нууцхан Ханхүү цаашдын амьдралаа төлөвлөн гэр бүлээсээ салж, Солотой гэр бүл болохоор шийдсэн гэнэ. Нэгэн эмэгтэйн амьдралыг гунигт автуулж, Солод гэрэл гэгээ бэлэглэх нь  хосууд таарч тохирч байвал бусад асуудал хамаагүй ээ гэх жиг жуг яриа найзуудынх нь дунд хэдийнэ тархжээ. Ингээд Г.Батхүү гишүүний бага хүү Ганбат гэх залуу, түүнчлэн энд тэнд дагуулан явж, гангарах болсон хүүхнүүдийн эрлэг болсон Мянгаа захирал, `Skytel` компанийн маркетингийн менежер залуу, “Никитон”-ы Баачка нар зүгээр л өнгөрсөн түүх болон үлдэх нь.

Эх сурвалж: www.grandnews.mn
Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …