Манай дөрвөн иргэн биеэ үнэлсэн хэргээр гадаадад саатуулагджээ

565656565Энэ оны эхний улиралд хилийн чанадад манай улсын нийт 56  иргэн гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ГХЯ-ны Консулын газарт ирсэн байна. Дээрх иргэдээс 20 нь хулгайн, 8 нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, 6 нь танхайн, 5 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний журам  зөрчсөн, 4 нь биеэ үнэлсэн хэргээр саатуулагдсан байна. БНХАУ-д  32  иргэн,  БНТУ-д 7, БНСУ-д 8 , АНУ-д 5, БНУУ, БНЧУ, Хонгконг, Сингапурт  тус бүр 1 иргэн саатуулагджээ.

Зорчиж буй улсын хууль дүрмийг чанд сахих, аливаа гэмт хэрэг зөрчил гаргахгүй байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухуулга сурталчилгаа, сэрэмжлүүлэг хийж байгаа боловч  дорвитой ахиц гарахгүй байна гэж ГХЯ-наас мэдэгдлээ. Энэ нь хувь хүний ухамсартай нягт холбоотой асуудал тул манай иргэд хилийн чанадад зорчихдоо Монгол Улсынхаа нэр төрийг эрхэмлэж явах  шаардлагатай байна гэж ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …