Байгуулагдаад 4 сар гаруйхан болж байгаа ч нэгэн үеийнхнийг нэгтгэж, нийгэмд тустай хүмүүнлэгийн болон сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулах болсон 10.700 гишүүдтэй Фэйсбүүкийн https://www.facebook.com/groups/80aadon/ групийнхэн өнөөдөр ээлжит сайн үйлсийн аянаа амжилттай зохион байгууллаа. Тэд саажилттай хүүхдүүдийг асран халамжилдаг 10-р цэцэрлэгийн хүүхэд багачуудад хэрэгцээт эд зүйлс болох живх, салфетка, тоглоом, чанга яригч, DVD тоглуулагч, гэрэл зургийн аппарат, угаалгын машин, талх баригч, халдаг гудас тэргүүтэй эд зүйлсийг хандивын аян зарлан цуглуулаад, өнөөдөр 33-р сургууль дээр болсон тус цэцэрлэгийн хүүхэд эцэг эхчүүдийн өдөрлөг арга хэмжээний үеэр очиж гардуулан өглөө. Та бүхэндээ 80-аад оны пионер сурагчдын улаан бүч зүүж жигдэрсэн залуусын сайн үйлсийн фото зургийг толилуулья.
