Б.Наранхүү гишүүн паркийн газар дээрээ 68 давхар цамхаг сүндэрлүүлэх нь

Монголын тэргүүн баячуудын нэг гэгдэх “Мон-Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наран­хүү­тэй холбоотой мэдээлэл infomongolia.com сайтад гарчээ. “Мон­голд хамгийн өндөр гэгдэх 68 давхар барилгыг Никкэн Сэк­кэй групп барихаар боллоо” гэсэн гарчигтай уг нийтлэлд дурьд­са­наар энэхүү барилгын захиалгыг “Мон-Уран” компани өгсөн аж.
m3b69kimmd13kcvcho3s6b5ec
Нэг компанийн хувьд барилгын за­хиалга өгөх нь энгийн асуудал мэт боловч энэхүү баригдах газрынх нь байршил олны анхаарлыг тат­сан, маргаантай асуудлыг нэг учраас энэ удаад онцоллоо. Ма­най сонин хүүхэд залуучуудын тодот­гол­той барилга обьект, цэцэрлэгт хү­рээлэн, кино театрын газар хэнд хэрхэн очсоныг цувралаар хүр­гэж байгаа энэ үед Хүүхдийн паркийн газарт энэхүү барилга ба­ригдах нь гэж яригдаж байгаа нь анхаарал татаж  байгаа юм. Тө­рийн гэх тодотголтой ч хувьч­лаг­даж, худалдагдаад дуусч бай­гаа газруудын нэг болсон Хүүх­дийн паркийн газрын хувь заяа ийнхүү шийдэгдэж байгаа бо­лол­той.

Залуус “Хүүхдийн пар­каа аваръя” гэх хөдөлгөөн өр­нүүлж, Б.На­ран­хүү гишүүнийг уриад ч ам­жилт олоогүй бөгөөд Б.На­ранхүү газ­­раа дэмий байлгах хэрэггүй гэж шийдсэн бололтой. Тус сай­тад дурьдсан мэдээлэлд “2014 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хоёр тал гэрээнд гарын үсэг зур­­лаа. Никкэн Сэккэй группийг тө­­лөөлөн Мицоу Накамура, “Мон-Уран” компанийг төлөөлөн Б.На­­ранхүү, Б.Оюунчимэг нар га­­­рын үсэг зурлаа. Энэ бол Улаан­баа­­тар хотод босч байгаа хам­гийн анхны 300 метр өндөр, 68 дав­хар цамхаг юм. Хүүхдийн пар­кийн 110 ам.метр тал­байг эзэл­сэн энэ цамхаг нь газар хөд­лөл­төд тэсвэртэй хамгийн сүү­лийн үеийн технологиор бариг­да­на. Энэ цамхаг дотор орон сууц, таван одтой зочид буудал, оф­фис, худалдааны төв зэргийг дэл­хийн стандартад нийцсэн байхаар шил­дэг менежменттэй багийнхан хийж гүйцэтгэнэ.  Барилгын ажил 2014 онд эхлэн 2018 оны  арван­хоёр­дугаар сард дуусна” хэмээн бич­жээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
ugluu-logo

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …