Парламентад суудалгүй намын дарга нар чуулганы нээлтэд оролцоно

6761-11УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлтийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд хийдэг ч уг товлолт өдөр амралтын өдөр таарч байгаа тул чуулганыг 4-р сарын 7-ны даваа гарагт нээхээр товложээ.

Энэ удаагийн хаврын чуулганы нээлтэд парламентад суудалгүй намын дарга нар оролцох боломжтой болсоноороо онцлог болох юм. Гэвч тэд УИХ-ын Дэгийн тухай хуульд “чуулганы нээлтэд үг хэлэх боломж парламентад суудалгүй намын дарга нарын хувьд байхгүй” тул ажиглагчийн байр сууринаас оролцох юм байна.

Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэг өөрчлөгдөж чуулганы хуралдааныг 10.00 цагт эхлүүлж, үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлж байхаар тусгасныг 09.00, 14.00 цаг болгосон байгаа аж.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …