/Хэтэрхий харгис шинжтэй фото зураг агуулагдсан тул зүрх судасны өвчтэй, цусны даралт ихэсдэг хүмүүсийг үзэхгүй байхыг анхааруулья/
Дэлхийн ОУ-ын амьтан хамгаалах хамтын нийгэмлэгийнхэн эсэргүүцэж байгаа хэдий ч Японы Вакаяма мужийн Тайдзи тосгоныхон жил бүр дельфин /далайн гахай/ агнах харгис цуст ангаа үргэлжлүүлсээр байна. Энэ тосгоныхоны жил бүрийн 4 сард далайн гахайн нүүдлийг тосон тэднийг усан онгоцоор “туун” далайн эрэг рүү хашиж, тал бүрээ нь тороор шахаж хадан хавцлын буланд цуглуулаад зориулалтын мэсээр агнадаг ажээ. Энэ үед эрэг орчмын далайн ус далайн гахайн цусаар будагдан улаан өнгөтэй болдог байна.
