Чингэлтэйчүүд “УРТ НЭРТЭЙ” хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг хүсчээ

69928-26214700УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнгөрсөн баасан, бямба, ням гаригуудад өөрийн сонгогдсон тойрог Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Тэрээр дүүргийнхээ 14 – 19 дүгээр зургаан хорооны иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм. Г.Баярсайхан гишүүн иргэдэд эдийн засгийн хямралын шалтгаан, өнөөгийн байдал, УИХ, Засгийн газар энэ асуудал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл өгч, санал солилцсон. Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд тулгамдаж буй асуудал, ажлын байр, нийгмийн халамжийн асуудлаармэдээлэл авч, холбогдох мэргэжилтнүүдийн хамт уулзалт хийлээ.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр гол хөндөгдсөн асуудал нь цалин тэтгэвэрийг нэмэх, авто замыг сайжруулах, цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муу байгаа гэж иргэд ярьж байв. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байгаа ч энэ жил нийслэл болон улсын төсвөөр таван цэцэрлэгийг барихаар хөрөнгө суулгасан байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан болон нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид дүүрэгтээ таван цэцэрлэг барих мөнгө суулгаж өгчээ.  Түүнчлэн УИХ-ын хаврын чуулганаар “Урт нэртэй” хуулийн төслийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас оруулж ирээд буй юм. Энэ хуульд өөрчлөлт оруулах уу, аль эсвэл хэвээр мөрдөөд явах уу гэдэг талаар Г.Баярсайхан гишүүн Чингэлтэй дүүргийн иргэдийн саналыг сонссон. Иргэд “Алтны компаниудад дуртай газар нь лиценз өгч, гол усыг бохирдуулах, ширгээх аюул нүүрлэж байгаа тул хуульд өөрчлөлт оруулалгүй хэвээр мөрдөөд явах нь зүйтэй” гэсэн саналтай байлаа.Чингэлтэй дүүргийн 15-р хорооны иргэн Н.Магсаржав “Байгаль орчин, уул усаа хамгаалж үлдэх нэн шаардлагатай байна. Алт ухахаас илүүтэй байгаль орчныг хамгаалах асуудлыг тэргүүнд тавих ёстой” гэж байлаа.

Ийнхүү УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулалгүй хэвээр байлгахын төлөө тууштай зогсохыг иргэд хүслээ. Г.Баярсайхан гишүүн ч энэ хуулийг санаачлагчийн хувьд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа гэнэ. Иймд иргэдийн санлыг УИХ-д хүргэхээ амлалаа.УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ийнхүү дүүргийнхээ зургаан хороонд ажиллаж, үлдсэн хороодод энэ сарын 12, 13, 19, 20-ны амралтын өдрүүдэд ажиллах юм байна.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …