Монголын олны танил хүмүүсийн хэлсэн онч үгс

29487_48297Хэрвээ чи зөв юм хийж чадвал чамд боломж үргэлж бий. Өөрөө л амьдралаа авч явж чадахгүй бол чамд хэн ч амьдралыг бүтээж өгч чадахгүй.

Дуучин Д.Болд

*        *        *

 

 

4tk80jjq0l5gjiu2hboq3o74tvХүн хэзээ ч төгс төгөлдөр болдоггүй юм аа. Үхэн үхтлээ сурахын төлөө явсаар байгаад дуусдаг юм. Харин тэрийгээ мэдэрч явна гэдэг л үнэхээр хэцүү байдаг юм.

Алдарт хуурч Г.Жамъян

*        *        *

 

 

518781a00200915a7e541773e755e85bХүнд сайхан муухай зэрэг оршиж байдаг. Алийг нь сайн авч явах вэ гэдгийг хүн өөрөө ухамсрынхаа төвшнөөр зохицуулдаг.

Яруу найрагч Ш.Гүрбазар

*        *        *

 

emma-watson-97Өөрийнхөөрөө бай. Өөрт чинь яавал хамгийн эвтэйхэн, хамгийн тухтай байна, тэр байдлаараа л бай. Түүнээс биш өөрийнхөө арьсан доор өөр хүн шиг амьдрах хэрэггүй.

Эмма Ватсон

*        *        *

 

 

32_a54709944ccf84b4430293f92186dbcd336c37e1Дайснаа өршөө, харин хэзээ ч бүү март.

Жон Кеннеди

*        *        *

 

 

indexХүн гэдэг амьтан одоодоо омогшиж, өнгөрсөндөө харамсаж, ирээдүйдээ эрдэж яваад нэг мэдэхнээ цагийг бардаг шиг байна.

Ж.Бат-Ирээдүй

*        *        *

 

coverЗориг эс хүрвэл ухаан эс хүрнэ.

У.Шекспир

*        *        *

 

 

 

601299_258525200946265_2140581572_n_500x500Холын бодлогогүй бол ойрын үйл үл бүтнэ.

Бавуугийн Лхагвасүрэн

*        *        *

 

 

6c4b0b172a1e4bf7bigКино найруулагч болгон философич байх ёстой.

Д.Батбаяр

*        *        *

 

 

Бодитой бол зохистой.

Д.Батбаяр

*        *        *

F2004112616145509054Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй гагцхүү хулгана л барьдаг байх ёстой.

Дэн Сяопин

*        *        *

 

 

 

38099Чи дуртай юмаа хийж байгаа бол насаараа ажил хийхгүй явсан ч болно.

Морган Фрийман

*        *        *

 

 

 

e97fe3d0bba54975bigЦэцнүүдийн дунд тэнэг явахад

Цэнгэл жаргал элбэг олдох юм

Тэнэгүүдийн дунд л цэцэн байхад

Тэрнээс илүү зовлон алга.

Р.Чойном

*        *        *

 

Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана

Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугтаана.

Р.Чойном

*        *        *

slieoАрхинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү.

О.Дашбалбар

*        *        *

Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч

Өөр нэгэн өдөр чи уйлж цаадах чинь инээнэ.

О.Дашбалбар

*        *        *

 

Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно.

Д.Сүхбаатар

*        *        *

soyolЧи хорвоод ганцаараа ирээд ганцаараа л буцаад явна. Хэн ч чиний дэргэд байхгүй. Тиймээс хэтэрхий найз, найз гэж далдганаж гүйлгүйгээр бас өөрийн гэсэн орон зайгаа хадгалж үлдэх нь маш чухал.

Н.Соёлмаа

*        *        *

 

 

72_154_500x500Хүн ер нь залуу байхдаа өөрөөсөө насаар ахмад, ажил амьдралын туршлагатай найзтай байгаад харин нас явсан хойноо өөрөөсөө дүү, эрч хүч буцалсан гоё энергитэй залуу хүмүүстэй найзлавал их зүгээр.

Л.Хангай

*        *        *

 

 

Эмзэг, сул талаа найзаасаа үргэлж нууж явах ёстой. Хэзээ нэгэн цагт тэр чиний сайн найз чинь чиний номер нэг дайсан болж болно. Хамгийн сайн найз чинь чиний сул талыг мэднэ.

Н.Соёлмаа

*        *        *

munСайн нь ч миний багш, муу нь ч миний багш.

Күнз

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …