Ерөнхийлөгчид хаягдсан бүсгүй

  1396868074_121Францын Ерөнхийлөгч Франсуа Олландад хууртан, хаягдсан Валери Триервейлерыг алдарт жүжигчин, 78 настай Аллен Делонтой хамт явж байгаад папараццийн дуранд өртжээ. Тэр Франсуа Олландад араараа тавиулж хэсэг хугацаанд сэтгэл санаагаар унасан ч шинэ амрагийн харилцаагаа эхэлсэн бололтой. Зүгээр ч нэг эртэй бус манай гарагийн сая сая эмэгтэйчүүдийн шүтээн болсон Францын тайз дэлгэцийн од Аллен Делон шүү.

Өдгөө 78 настай жүжигчин эр болон 49 настай сэтгүүлч эмэгтэй нарыг гудамжаар цугтаа алхаж явахад нь папараццичид онилсон аж. Делон түүнтэй ярилцангаа инээмсэглэж, сугадсан харагдана. Тэдний дундах 29 насны зөрүү Валериг төдийлөн зовоохгүй байгаа бололтой. Энэ зураг “La Vanguardia” сонинд “Валери Триервейлерын гуниг зовлон түүнийг гэнэтийн амрагтай учрууллаа” гэсэн гарчигтайгаар гарсан байв. Түүнчлэн тус сонинд тэд нэг бус удаа хамтдаа явж харагдсан тул амрагийн харилцаа үүсгэсэн гэх мэдээллийг няцаах хэцүү байх болно хэмээн өгүүлжээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …