Ламтан руу андуурч мессеж явуулснаасаа болж цаазыг ял сонсчээ

2061Зөнч Мухаммедыг шүүмжилсэн утгатай мессеэж бичсэнийхээ төлөө Пакистаны хоёр иргэн цаазаар авахуулах ял сонсчээ. Тодруулбал, Пакистаны Гожра хотод амьдардаг Эммануэль болон Каусар Шафгат гэгч нэг гэрийн хоёр хотын гол сүмийн дуганч ламтан руу нэг жилийн өмнө андууран мессеж явуулсан байна. Гэтэл үүнийг хүлээж авсан ламтан мессежийг хадгалж байсаар “Ариун зөнчийг гутаан доромжилсон” хэмээн шүүхэд гомдол гаргажээ. Ингээд л шүүхээс тэднийг гэм буруутай хэмээн тооцож, цаазын ял оноосон гэнэ.

Сонирхуулахад, Гожра хот нь шашин хоорондын маргалдаан байнга болж байдгаараа алдартай бөгөөд өмнө нь Коран судрыг христийн шашинт охин газар шидсэнээс болж лалынхан Христийн шашинтнуудын 40 гаруй байшин, христийн сүм шатааж байсан юм. Мөн Христийн шашинт есөн настай охиныг лалын шашны эсрэг доромж үг хэлсэн хэмээн чанга дэглэмтэй хорих ангид хорьсон юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дуучин Ж.Алтанцэцэг, С.Гантогоо нар “Сайн үйлсийн элч” –ээр тодорлоо

Жил бүрийн 12-р сарын 05-ний өдрийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны …