Нүүрс, зэсийн баяжмал, газрын тос, алт дөрвөн төрлийн бүтээгдэхүүний экспорт өсчээ

7f971h2rg3m11t45hevpvlpes5Монгол Улсын худалдааны гол түнш таван улстай хийсэн худалдаа 2014 оны эхний улиралд 1.9 тэрбум ам.доллар болж өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад 1.5 хувиар буурсан гэж ҮСХ-ноос мэдээллээ. Энэ дундаа БНХАУ, Их Британи улстай хийсэн худалдаа өссөн байхад ОХУ, БНСУ-тай хийсэн худалдаа буурсан байна. Монгол Улсын БНХАУ-д экспортолж байгаа бараа бүтээгдэхүүн өсч, импортын дүн буурснаар худалдааны тэнцэл 601.4 сая ам.долларын ашигтай гарчээ. Харин ОХУ-тай хийж буй гадаад худалдаа сүүлийн гурван жил дараалан агшиж байгаагаас 2014 оны эхний улиралд 15.7 хувь болж 2.2 хувиар буурсан байна.
Гэхдээ худалдааны тэнцэл 291.6 сая ам.долларын алдагдалтай гарсан талаар ҮСХ-ноос мэдээллсэн. БНСУ-тай хийсэн худалдаа ч үүнтэй ижил дүр зурагтай байна. Үүнээс гадна оны эхний улиралд уул уурхайн дөрвөн төрлийн бүтээгдэхүүний экспорт өсчээ. Тухайлбал нүүрс 3.7 сая тонн, зэсийн баяжмал 214.1 мянган тонн, боловсруулаагүй газрын тос 1.6 сая тонн, алт 2.2 тонныг экспортолсон 2013 оны эхний улиралтай харьцуулахад 8.7-112.9 хувиар өссөн байна. Харин төмрийн хүдэр, цайрын хүдэр болон баяжмалын экспорт 19-64 хувиар буурсныг ҮСХ-ноос мэдээллээ. Тэгвэл импортын үнийн дүн 17.3 хувиар буурч, 996 сая ам.долларт хүрсэн байна. Бүтцээр нь харвал машин тоног төхөөрөмж, эрдэс бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийн импорт буурч бусад төрлийн импорт нэмэгдсэн дүнтэй гарчээ.
Д.Амар
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …