Хиллари Клинтон руу гутал шиджээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг өчигдөр/2014.4.10/ Лас-Вегаст Хог хаягдлыг дахин боловсруулах тухай арилжааны бус байгууллагуудын их хурал дээр үг хэлж байх үеэр заалнаас хэн нэгэн нь гутал шиджээ. Хатагтай Клинтон шидсэн гутлаас бултан, наргиан болгож өнгөрүүлсэн байна.

Тэрээр энэ тухайд “Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах сэдэв ийм өдөөн хатгасан сэдэв гэдгийг би мэдсэнгүй, бурхан минь” гэжээ. Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай руу гутал шидсэн эмэгтэйг хамгаалалтын албаныхан тэр дор нь саатуулсан байна.

041014_sr_shoe3_640

25799731.sf

hillaryclintonshoejpg-afa276d0203e6a51
Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …