“Aspire Mining” Сайншанд аж үйлдвэрийн цогцолбортой хамтран ажиллана

63684_01_h“Aspire Mining” компанийн Монгол Улс дахь салбар Овоотын коксжих нүүрснийхээ нийлүүлэлттэй холбогдуулж Сайншанд аж үйлдвэрийн цогцолбортой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр Овоот төслийн нүүрсийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт нийлүүлэх талаар хэлэлцээр хийх боломж нээгдэж байгаа ажээ. Уг цогцолборын түүхий эдийн гол нийлүүлэгчдийн тоонд Тавантолгойгоос гадна Овоотын орд багтах нөхцөл бүрдэж байгаа юм.
“Aspire Mining” компаниас 2013 онд гаргасан судалгаагаар Овоотын коскжих нүүрсийг Тавантолгойн чанар багатай, коксжоогүй нүүрсний нөөцтэй хамтатгавал үнэ цэнэ нь дээшилнэ гэдгийг онцлоод байна. Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт Овоотын нүүрсийг нийлүүлэхийн тулд Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг Транс Монголын төмөр замтай холбох ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай бөгөөд одоогоор “Aspire Mining”-ийн охин компани болох “Northern Railways” энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг концессын гэрээгээр байгуулах хүсэлт гаргаад байгаа ажээ.
Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх №1…

ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ХУУДУУТАЙ ГЭВ Хууль шүүхийн байгууллага хуудуутай ажиллаж байгаа тухай, илчлэгдсэн хэргүүдийг шалгахгүй, яллахгүй …