Н.Энхбаяр, Х.Тэмүүжин хоёр ямар холбоотой вэ?

Н.Энхбаяр, Х.Тэмүүжин хоёр ямар холбоотой вэ?

2014-04-07-ны өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын Их хурлын дарга З.Энхболдод Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Хууль зөрчиж хариуцлага алдсан, салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлага хангахгүй”  үндэслэлээр огцруулах тогтоолын төсөл өргөн бариад байгаа.

О.Баасанхүү гишүүнийг дээрх тогтоолын төслөө эргүүлэн татаж магадгүй гэсэн мэдээлэл байгааг өөрөөс нь тодруулахад “Уг тогтоолын төслөө эргүүлэн татахгүй” гэсэн хариултыг өгсөн байна.

 Тогтоолын төсөл эргүүлэн татах тухай асуудал ор үндэсгүй мэдээлэл биш бололтой. Учир нь тэр бол МАХН-ын гишүүн, МАХН-ыг төлөөлж УИХ-д сууж байгаа нэгэн. “МАХН-ын тэргүүн хатагтай О.Цолмон О.Баасанхүү гишүүнийг хэний төлөө явах ёстой, хэнд үйлчлэх ёстой вэ гэдгийг нь сануулж нэг сайн жавтий хүртээсэн гэнэ”. Яагаад гэвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний төрсөн ах хүн амины хэрэг үйлдээд ял эдлэж байхад нь Н.Энхбаяр Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байхдаа эрх мэдлийнхээ хүрээнд өршөөл үзүүлж байжээ. Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ гэгчээр Н.Энхбаярыг ял эдлэж байхад нь Ерөнхийлөгчийн өршөөлд хамруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан хүн нь Х.Тэмүүжин болж таарч байна. Үгүй бол намын дарга Н.Энхбаяр үүрэг өгч, эхнэр О.Цолмон нь О.Баасанхүү гишүүнийг тогтоолын төслөө эргүүлэн тат гэж дарамтлах уу. Мөн түүнчлэн МАН-ын  УИХ-ын зарим гишүүд хүртэл О.Баасанхүү гишүүнийг өргөн барьсан бичгээ буцаан аваач хэмээн шууд болон шууд бус хэлбэрээр нөлөөлөх оролдлогууд хийсэн байна.

Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин маань албан тушаалын төлөө нам хамаагүй, ёстой л чөтгөр ч байсан нийлнэ гэдэг шиг юм болж байна.

           МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын ярилцлагаас үзвэл энэ асуудал МАХН-ын дарга Н.Энхбаярт цагаатгал үзүүлэх тохироотой холбоотой байж болзошгүй байна. 

Г.Энэрэл

Эх сурвалж: Shumuul.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …