Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар гарагт өнгөрсөн Мягмар гарагт албан ёсоор бүрэлдсэн.
Тэгэхдээ улс төрийн томилгоо хийгдэж хараахан дуусаагүй байгаа. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар ирэх Даваа гарагт дэд сайдуудыг тодруулж дуусах аж.
Намууд ч дэд сайдаар ажиллах улс төрчдийнхөө нэрсийг урьдчилсан байдлаар гаргасан байна.
Засгийн газрыг хамтран байгуулсан намуудын гэрээнд зааснаар Ардчилсан нам 5 дэд сайд, МАН- долоон дэд сайд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гурван дэд сайд, ИЗНН- нэг дэд сайдын тус тус квоттой.
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ дахь Ардчилсан намын бүлэгт дэд сайд нарыг сөөлжүүлж томилохгүй байх санал хүргүүлсэн ч АН-ынхан хүлээж аваагүй аж. Ингэснээр сайд нь Ардчилсан намын хүн бол дэд сайд нь МАН-ынх, сайд нь МАН-ынх бол дэд сайд нь МАХН-ынх байхаар болжээ.
Эх сурвалж: http://sonin.mn