Амьтад өөр амьтны үр зулзагыг “үрчилж авсан” сэтгэл хөдөлгөм 30 тохиолдол

9e3344dd46d234dbigАлтан шаргал энэ ретривер нохой молтогчин туулайн олон бүжинг бүгдийг нь “үрчилж авчээ”

b9f0e84b1f3ee3ccbig10 настай немц пойнтер австралийн Викория мужийн Белс Бечид машинд дайруулсан имжний төлийг үрчлэн авсан нь энэ.

d79ba49ea185e7e8bigЭнэ арслан нэгэн зээрийг барьж идсэнийхээ дараа өнчирч үлдсэн янзагыг нь өөрийнхөө гүегнүүдтэй хамт халамжилсан тохиолдол Уганда дахь Хатан хааны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарчээ.

 

e54819844178c321bigРокки нэртэй немц дог нохой Английн зэрлэг байгалийн төвд Синди нэртэй янзагаа өсгөж байгаа нь.

 

293d277f86a312e8bigӨөрийнх нь гурван ч зулзага үхсэний дараа Хироко муур нугасны хоёр дэгдээхэй үрчилж авсан нь энэ.

0e4a9508c23d8846bigИх британийн Норфолк дэх энэ бяцхан муур гахай “ээж”-ийнхээ торойнуудтай хамт өсч байна.

6a68da46e2756f32bigШинэ Зеландын Жерси нэртэй үнээ дөнгөж төрсөн хоёр хургыг өөрийн асрамжинд аваад байгаа нь энэ.

988a4d6a833a57a7bigАлаг цоохор энэ хургыг эх нь голчихоор Зоя нэрт далматин үрчилж авахаар шийджээ.

53f146fc61694568bigАнглийн Дэвентри дэх амьд байгалийн дархан цаазат газрын Анна нэрт шимпанзе энэ бяцхан гөлгийг халамжлахаар шийдээд авсан байна

21b41a07383cab17bigАйовагийн Хениета тахиа, Жерти галуу хоёр хамтраад нугасны энэ гурван дэгдээхэйг өсгөх гэнэ.

d1ea8768492562c2bigБританийн Кембрижшир дэх Линтоны амьтны хүрээлэнгийн Зара гэдэг гүегийн эх нь өсгөхөөс татгалзаж голсны дараа хүрээлэнгийн ажилтнууд Арни мууранд үрчлүүлсэн байна.

860f68a1e6eb15b3bigЭх нь орхиж явснаас болоод амьтны эмнэлэгт байсан дөрвөн торойг Мак нохой өөрийнхөө ивээлд авч өсгөхөөр болсон байна.

9f27fd70b4a09aa9bigЭнэ нохой ч бас л өнчирсөн хөөрхийг үрчилж аваад үүрч яваа нь энэ

08bbff9a8ec0be13bigӨмнөд Африкийн арслангуудын Сивью хүрээлэнд Соло нохой бас л өөр амьтны зулзага үрчилж аваад энхрийлж байгаа нь энэ.

5b864bc8287cf9d0bigТусгай хамгаалалттай газрын Маррей нохой суусрын гурван ч  зулзага асарч байна.

71b1dfaed4bcc961bigЭнэ бяцхан гөлөгнүүдийн эх орхиод явчихсан болохоор Мейбл тахиа тэднийг асрамжиндаа авч сагсандаа оруулсан нь энэ.

39a163ba002eeaddbigЧестната муурын эзэн нь ойгоос өвчилж орхигдсон хэрэмний зулзага авчирсныг тэр өөрийн халамжинд авчээ

d44e9b49b8e11e47bigӨнчирч эхийн сүүгээр гаичгдаж байгаа бяцхан хургыг Жесси нохой халамжлан угжиж байна.

e851ccfb96a05fdcbigГургалдай шувуу  өөрийн өндгөө алдчихаад галууны өндөг дарж дэгдээхэй болгоод яг л өөрийн дэгдээхэй шиг халамжлан өсгөж байна.

fb047c6e2f9e6894bigМуурын хэдэн зулзага эзэнгүй хаягдсаныг эзэн нь гэртээ авчрахад молтогчин туулай тэднийг өсгөх үүрэг хүлээжээ.

2c724c20bf20afb9bigМайямын амьтны хүрээлэнгийн энэ шимпанзе эхдээ орхигдсон хөөрхий бамбарыг өөрийн болгож авчээ.

6a6dfbcf5c26996bigЗлатоуст хотын авто машин худалдаалах төвийн хашаа манагч Сара нохой муурын нэг зулзагыг үрчилж аван өөрийнхөө гөлөгтэй хамт хөхүүлдэг гэнэ.

6b3880e322e38271bigХарьков хотын Чоли муур бас л макаки сармагчны зулзагыг өөрийн төл шиг энхрийлэн өсгөж байна.

3c4ab0c0a432c444bigЭх нь нохойд бариулсан молтогчингийн хоёр бүжинг Ной нэрт шуудангийн тагтаа халамжилсан тохиолдол амьтан хамгаалах төвд гарчээ.

2e05161cc011a612bigХятадын Ниу Ниу нэрт муур энэ олон дэгдээхэйг идэх нь бүү хэл бусдаас харамлан харамлан өсгөж байна.

7d93b1f533211c65bigИзабелла нэрт ретривер нохой ихэд ховордсон бенгалын  барын гурван бамбарыг өөрийн гөлөг шиг өсгөж байна. Тэдний эх нь төрүүлээд ердөө 15 цаг болоод голж орхиж. Бамбарууд одоо нохой ээжээ хөхөн, дээр нь харайлдан тоглодог болжээ.

521bf0194815350abigКенийн Момбаза Хеллений амьтны хүрээлэнд усны үхрийн 300 кг жинтэй тугалыг 130 настай аварга яст мэлхий халамжилж, одоо бүр бие биенээсээ салахаа больжээ.

7dce0415661949ecbigХятадын Ханжоу хотод бар өөрийн бамбаруудаа тэжээхээс татгалзаж голсныг энэ нохой авч өсгөхөөр болсон нь энэ.

f0b9661bea5f8b1ebigИх  Британийн Дорсет гүнлэгт Хильда нэртэй эм тахиа хаягдсан нэгэн үүрэнд хэдэн өндөг байхыг үзээд дарсаар нугасны хэдэн дэгдээхэйтэй болж. Одоо нугасны дэгдээхэйнүүд тахиаг хаана л яван эх шигээ санан дагаж явдаг болсон гэнэ.

f6a26eb60549f40abigСочигийн амьтны хүрээлэнд Клеопатра нэрт энэ нохой барын хоёр бамбарыг яг л өөрийн хоёр гөлөгтэйгээ ижил үзэн хөхүүлэн өсгөж байгаа

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …