Оюутнууд жагсаалаа зогсоов

HONG KONG-CHINA-POLITICS-DEMOCRACYАрдчилсан нээлттэй сонгуулийн төлөө жагсч буй оюутнууд жагсаалаа зогсоосон тухайfastbioengineering.comмэдээллээ. Тус жагсаалыг тэргүүлж буй Хонконгийн оюутны холбооны тэргүүн Алекс Чоу “Оюутнуудын аюулгүй байдлын үүднээс хэсэг хугацаанд жагсаалаа зогсоохоор боллоо” гэж мэдэгджээ. Тэрбээр “Бидний хүсэлтийг Бээжингийн удирдлагууд хүлээн авах хүртэл жагсах болно. Үнэнийг хэлэхэд, цагдаа хүчнийхэн оюутнуудтай хэтэрхий гэмээр харьцаж байна. Цагдаагийн бороохойд цохиулаагүй оюутан олоход ч бэрх боллоо. Тиймээс оюутнуудын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд жагсаалаа хэсэг хэсэг хугацаанд зогсоов. Баригдсан оюутнууд болон гэмтэл авсан оюутнуудын бие тэнхэрсний дараа жагсаалаа үргэлжлүүлэх болно” гэж хэлжээ.

Оюутны холбооноос “Энэ сарын 1-7-ны өдрүүдэд цагдаа нар нийтдээ 570 оюутанг баривчилсан” гэж мэдэгджээ. Захирагч Лин Чун Иен оюутнууд жагсаалаа зогсоовол баригдсан жагсагчдыг суллахаа мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл амалсандаа хүрэхгүй байгаа гэж Алекс Чоу хэлжээ. Тэрбээр “Бид жагсаалаа зогсоолоо. Харин баригдсан оюутнууд хаа байнаа” гэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …