Ролене Страусс: Дэлхийн мисс болчихлоо гэж үү

135Энэ оны Дэлхийн мисс тэмцээний ялагчаар Өмнөд Африкийн гоо бүсгүй Ролене Страусс тодорчээ. “AFPагентлагийн сэтгүүлч шинэхэн дэлхийн мисстэй ярилцжээ.  

-Баяр хүргэе?

-Баярлалаа. Энэ аз жаргалыг үгээр илэрхийлж чадахгүй. Баярлах, догдлох, айх зэрэгцсэн өдөр байлаа. Эцсийн эцэст мөрөөдлөө биелүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж чадлаа. Өмнөд Африк дэлхийн мисстэй боллоо. Энэ тухай бүгд мэдээсэй гэж хүсч байна.

-Би танд гэнэтийн бэлэг барихыг хүслээ. Миний гарт Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн мэндчилгээ байна. Таныг титмийн эзэн болсны дараа Ерөнхийлөгч  “Дэлхий мисс”-ийн холбоо руу факс явуулсан юм?

-Ямар гайхалтай юм бэ. Баярлалаа. Энэ өдөр миний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай өдөр байна. Цаг хугацааг зогсоож болдог бол энэ өдрийг үүрд зогсоомоор байна.

610

-Ирэх оныг дуустал та энэ гаригийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байх болно. Таны тэргүүн дээр дэлхийн миссийн титэм байна. Энэ титэм танд очсноор эмэгтэйчүүдийн ертөнцөд ямар хувьсал гарах бол?

-Дэлхийн мисс. Дэлхийн мисс. Өчигдөр миний нэрийг хэн ч мэддэггүй байсан. Маргаашнаас миний нэрийг маш олон хүн мэдэх болно. Чиний нэрийг олон хүн мэдэх тусам чамд хариуцлага ноогдох болно. Энэ титэм Ролен Штраус гэх бүсгүйн тэргүүн дээр бус Өмнөд Африк улсын тэргүүн дээр заларч буй. Миний хийж буй бүх үйл Өмнөд Африктай шууд хамааралтай. Би “Дэлхийн мисс” холбооны хөтөлбөрийн дагуу үүргээ гүйцэтгэхээс гадна дэлхийн миссийн хувиар хийж чадах бүх зүйлд оролцох болно.

-Дэлхийн мисс болох таны мөрөөдөл байсан уу?

-Тиймээ. Би дэлхийн мисс болчихлоо гэж үү. Итгэж чадахгүй байна. Бурхан минь гуйж байна. Зүүд биш л байгаасай.

512

-Энэ зүүд биш. Та дэлхийн мисс боллоо. Дараагийн гоо бүсгүйд титмээ шилжүүлэн өгсний дараах төлөвлөгөө?

-Ээ бурхан минь дэлхийн мисс болоод ганцхан цаг ч болоогүй байна. Нэг жилийн дараа хэн байх вэ гэвэл. Би сахиусан тэнгэр байхыг хүсч байна. “Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр болохыг хүсч байна. Энэ оны “Victory’s secret”-ийн шоу Лондон хотноо болсон. Тэр үед сахиусан тэнгэр болох хүсэл минь гал шиг дүрэлзэж байсан.

-Мөрөөдөл тань биелэх болтугай. “Victory’s secret”-ийн удирдлагууд дэлхийн мисстэй гэрээ байгуулах нь тодорхой байх?

-Баярлалаа. Итгэл хайрласанд баярлалаа.

-Тэмцээний үеэр аль улсын гоо бүсгүйтэй нэг өрөөнд байв?

-Бразилийн гоо бүсгүй Жулиа Гама. Бид сайн найзууд болсон.

-Тэмцээнд оролцохоор ирсэн бүх орны гоо бүсгүй өөрийгөө дэлхийн мисс болно хэмээн итгэдэг. Хэрвээ та оролцогч буй үзэгч байсан бол аль орны гоо бүсгүйг дэмжих байсан вэ?

-Бүх орны гоо бүсгүйчүүд үзэсгэлэнтэй, гайхалтай байсныг хэлэх нь зүйтэй. Миний бодлоор Энэтхэгийн гоо бүсгүй Коул Рана хамгийн үзэсгэлэнтэй. Үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй.

712

-Бидэнтэй ярилцах боломж олгосон танд баярлалаа. Таны гоо үзэсгэлэн, мэргэн ухаан, уян зөөлөн сэтгэл олон хүнд аз жаргал бэлэглээсэй?

-Маш их баярлалаа. Тун удахгүй болох гэж шинэ оны мэнд хүргье.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …