Эдийн засгийн байдалд дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэв

DSC_0418УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар 2014 оны төсвийн тодотгол болон Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдлын талаарх Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдээллийг сонслоо. Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын төрийн сан -717 тэрбумын үлдэгдэлтэй, Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд, нийт  3.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнтэй холбогдуулж Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдалд бодит дүгнэлт өгөх шаардлагатай гэдэгт МАН-ын бүлэг санал нэгдлээ. Мөн “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Нийтийн сонсголын тухай болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгууллаа. Үүний зэрэгцээ Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудал, чиг үүргийн хүрээнд тодорхой өөрчлөлт орох эсэх асуудлыг Засгийн газар болон УИХ-ын төвшинд хөндөн ярилцах боломжтой гэж үзсэн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …