Өнөө цаг үеийн хамгийн үнэ цэнэтэй гаансаар Улайстайн Амбан Сайд Чүлтэм бэйсийн гаанс тодорч байна

Picture2Монголчуудын өнө эртнээс өвлүүлж үлдээсэн их уламжлал, ур ухаан, сэтгэлгээний өвөрмөц онцлог, гүн ухаан болон нүүдэлчин ард түмний ахуй амьдралын хэв маягийг гүнээ тусгасан соёлын өв, Монгол дархчуулын бүтээсэн гайхамшигт бүтээлүүдийг сурталчлан танилцуулах зорилгоор цувралаар хүргэж байна.

Монгол эрчүүдийн хувьд хаш, пийсүү зэрэг чулуун соруултай гаанс, мөнгөн болон ган хэт цохилуур, тамхины уут, шүдэнзний мөнгө, ган хайрцаг хэрэглэж байжээ.Тансаг чимэг, хээ, угалз гарган хийсэн хэт, бэл хутгыг баяр ёслолын үед зүүж хэрэглэх боловч чинээлэг эрчүүд бүгдийг нь үргэлж   зүүдэг уламжлал байжээ.

Энэ удаад нэгэн гайхалтай гаансны тухай өгүүлье. Эртний эдлэл цуглуулагчдын холбооноос энэ гаансны тухай ярьж байсанчлан тэрхүү гаансыг олж үзэхээр сурвалжлан явсаар хуучны эдлэл цуглуулагтай уулзаж, тухайн гаанс үнэхээр  сайхан эдлэл болохыг өөрийн нүдээр үзэж, энэ тухайгаа  бичихээр шийдлээ.

Гаансны эзэн нь ярилцлага өгөхийг зөвшөөрөөгүй ч гаасныхаа тухай үүх түүх, нарийн хийц, дагалдах эд хэрэглэлийг талаар ярьж өгөхөөр зөвшөөрсөн юм. Үнэтэй цайтай эд хэрэглэл болохоор эзэн нь өөрийн нээрээ бүтнээр гаргахгүй байхыг ч сануулсан билээ.

Хэдийгээр эртний эдлэлийн мэдлэг маруухан сэтгүүлч миний бие төдийлөн сайн мэдэхгүй ч яахын аргагүй энэ гаансыг харсан хүний нүд баясаж, сэтгэл сэргэм сайхан эд болохыг би бишрэн мэдэрлээ.

Одоогийн байдлаар мэдэгдэж буй хамгийн үнэ цэнэ бүхий гаанчс бөгөөд  нарийн чамин хийцтэй, төрийн сайд хүний эдэлж хэрэглэж байсан гаансыг танилцуулж байна.

Энэхүү гаанс нь   эртний эдлэл цуглуулагч  эрхмийн цуглуулганы эртний эдлэл, бас үнэтэй эдлэлийн нэг ажээ.Picture1

Уг наанс нь XVIII зууны үеийнх бөгөөд Улайстай амбан, төрийн сайд Чүлтэм бэйсийнх ажээ. Чүлтэм бэйс нь Улайстай хотоос хятад цэргийг цус урсгалгүйгээр хөөн гаргах ажлыг санаачлан зохион байгуулсан гэдгээрээ түүхэнд алдаршсан төрийн сайд юм.

Энэхүү гаанс нь 6 үе дамжиж ирсэн гаанс бөгөөд 18 см –ийн урт цагаан хаш соруултай, 15 см –ийн усан хээтэй цагаан мөнгөн соёотой, 7 лангийн мөнгөн ембүү урлаж хийсэн мөнгөн цохилууртай, тамхины уут нь дээр цалин цагаан мөнгөөр хээ урлаж гоёсон, мөнгөн гинжээр холбосон нийт 16 лан цагаан мөнгө орсон эд юм байна.

Олон ч нэр хүнтэй эрхмүүд энэхүү гаансанд үнэ хаясан ч өөрийн болгож чадаагүй гэдэг. Голдуу Завхан гаралтай нэр, нөлөө бүхий эрхмүүд байсан аж. Сайхан эд ч сайн эрийн чимэг, сэтгэлийн нөмөр байдаг гэдэг үнэн юм даа.

Ямартаа ч өвөг дээдсийнхээ арвин их үнэлэгдэшгүй өвийг өнөөг хүртэл хайрлан хамгаалан явж үр ачдаа өвлүүлэн яваа хүмүүстээ талархаж байна.

Энэ хүмүүс нийгмийн шилжилтийн үед төрийн анхаарлаас гадуур орхигдсон түүх, соёлын үнэт өв, олдворыг хадгалж цуглуулж, арчлан хам­гаалдаг гэдгээрээ Монголын түүх, уламжлалыг танин мэдэж, уламжлуулахад бодитой хувь нэмэр оруулсан гавьяаг нь гурван цагийн хэлхээ мартах учиргүй гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз.

 А.Тамир

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …