АН, МАН-ынхан л идэж уудаг гэдэг. Гэтэл тэднээс дутахгүй МАХН-ынхан тендерийг хэрхэн иддэгийг та одоо харах болно. Энэ бол гүтгэлэг биш харин бодит үнэн зүйл гэдгийг хэлье.
МАХН-ын гишүүн, Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Улаан залуу эхнэртээ 12 тендерийг авч өгсөн байна. Түүний эхнэрийг нь Оросоогийн Цэеэнбадам гэх бөгөөд тэрээр туслахаар нь ажиллаж байгаад эхнэр нь болсон хүн. Түүний нэр дээр Сүвэн Уул ХХК бүртгэлтэй байдаг. Энэхүү Сүвэн Уул ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмжтэй холбоотой 12 тендерийг авсан баримтыг хүснэгтээс үзээрэй. Энэхүү О.Цэенбадамын дүү хүүхэн нь болох О. Лхагвацэдэн МАХН-ын сургалт хариуцсан нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд энэ оны 10 дугаар сарын 21- нд Сангийн яамнаас очиж 5 тендерийн мөнгийг гаргуулан авсан байна. Энэхүү 12 тендерийн хамгийн бага нь гэхэд 2 тэрбумаар хэмжигдэх бөгөөд нийт хэдэн тэрбум төгрөг болохыг багцаагаар тооцож болно.
Одоо Ч.Улааны туслахаар эхнэрийнх нь өөр нэг дүү О. Оюун-Эрдэнэ гэгч эмэгтэй ажиллаж байгаа ажээ.
Тендерийнхээ мөнгийг ногоон гэрлээр аваад байгаа нь бас учиртай. Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа н.Ганцогт нь Ч.Улааны туслахаар олон ажиллаж байсан нэгэн ажээ. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал нар сүлжээ үүсгэсэн бөгөөд тендерийг баруун солгойгүй цацаж суудаг байна. МАН, АН-ынхан ч мөнгө иддэг хэмээн чичлүүлж байсан одоо МАХН-ынхан ч дутахгүй идэцгээж байгааг харж болохоор байна.
МАХН-аас жагсаалтаар сонгогдсон З.Баянсэлэнгэ Арз Суварга ХХК-ны нэр дээр 9 тэрбумын тендер авсан бөгөөд одоо 26 тэрбумын тендер авахаар Худалдан авах ажиллагааны газраар гүйдэлтэй болоод байгаа бөгөөд тэрхүү тендер нь Сангийн яаман дээр гацчихаад байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна. З.Баянсэлэнгэ нь төрийн зөөлөн сэнтийд гурван ажил залрахдаа Зайсанд тансаг байртай болж, баяжиж, хөлжсөн тухай ярьцгааж байна. Төрд л орвол суга баяжиж, тендерийг хэрхэн авч болдгийг эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ ил тод харуулж байна.
МАХН идэж уусан энэхүү гишүүддээ хэрхэн хариуцлага тооцох вэ? Монголын төр, хууль шүүх, АТГ зэрэг байгууллагууд энэхүү тендерүүдийг үнэн зөв, шударга явагдсан эсэхэд хяналт шалгалт хэзээ хийх вэ. Улс орны эдийн засаг хямраад энгийн иргэдийн амьдрал хүнд хэцүү байхад ард түмний нэрээр төрд заларсан гишүүд нь 20, 30 тэрбумын тендерийг амархан гэгч нь авчихаад сууж байна. Үүнийг хууль шүүхийн холбогдох байгууллагууд анхааралдаа авна хэмээн найдаж байна.
Ч.Улааны эхнэрийн Сүвэн Уул ХХК-ы авсан тендерүүд
Үүнийг дараах линкээр орж дэлгэрэнгүй үзэж болно: http://www.e-tender.mn/company/4256