Гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдмэл байлгана

f4df8554021ddb25bigМонгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартдаалгалаа.

Төрийн захиргааны албан тушаалтнууд зөвшилцөлгүйгээр гадаад айлчлал зохион байгуулдаг, гадаадын төр,хувийн хэвшлийн байгууллагуудтай яриа хэлэлцээ хийдэг, гэрээ байгуулдаг байдлыг нэгдсэн зохицуулалтад оруулж, гадаад бодлогыг “нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэхэд энэ журам чиглэсэн юм.

Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар явуулснаар гадаад түншүүдэд тавих хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг оновчтой тодорхойлох, үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзлээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …