Обама эмгэнэл илэрхийлэв

140910-obama-isis-2113_b6383410dfdf8425d7eeb40538d1a569Австралийн Сидней хотын нэгэн кафенд үйлчлүүлж байсан иргэдийг гэмт этгээд 16 цагийн хугацаанд барьцаалсан юм. Барьцааны иргэдийг чөлөөлөх ажиллагааны үеэр хоёр иргэн амиа алдаж, дөрвөн иргэн шархтсан билээ. Дээрх хэргийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Австралийн Засгийн газар болон амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр “Үзэсгэлэнт Сидней хот уй гашууд автлаа. Эмгэнэлээ хэрхэн илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Обама миний бие ямар ч үед Австрали улсад туслалцаа, дэмжлэг үзүүлэх болно” гэсэн байна. Мөн Обамагаас гадна тэргүүн хатагтай Мишель Обама твиттертээ “Эмгэнэл илэрхийлье,Сидней” гэж жиргэжээ.

Ирэх долоо хоногт Сидней хотод Байгаль орчны өөрчлөлтийн асуудлаар форум уулзалт зохион байгуулагдах ёстой ч дээрх халдлагаас болж цуцлагджээ. Гэмт этгээд иргэдийг барьцаалсны дараа Сидней хотын дарга Мики Байрд онц байдал зарласан юм. Тэрбээр энэ долоо хоногийг дуустал онц байдлаа цуцлахгүй гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: www.shuud.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …