Эболагаар 311 эмч, сувилагч амиа алджээ

138Анх халдвар дэгдсэнээс хойш үүргээ гүйцэтгэж байсан 680 эмч, сувилагч эбола вирусын халдвар авчээ. Халдвар авсан эмч, сувилагчийн 311 нь амиа алдсан гэж ДЭМБ-аас мэдээлэв. Амиа алдсан эмч нарын дотор АНУ, Испанийн эмч байгаа юм. ДЭМБ-ын удирдлагууд үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авч, улмаар амиа алдсан цагаан нөмрөгтнүүдийн гэр бүлд санхүүгийн тусламж үзүүлэхээ мэдэгдээд буй. Тус байгууллагын тэргүүн Маргерат Чан “Та бүхний гавьяаг хойч үе минь мартах учиргүй. Халдвартын голомтод ажиллаж буй эмч, сувилагчид жинхэнэ баатрууд юм” хэмээжээ.

Өнөөдрийн байдлаар халдварын голомтод 9800 эмч, сувилагч, 5200 сайн дурынхан ажиллаж буй. Эболагаар 6500 хүн амиа алдаж, 17890 хүн халдвар авчээ.

Америкийн “TIME”сэтгүүл энэ оны онцлох хүнээр эболаг зогсооход биечлэн оролцож буй эмч, сувилагчдыг нэрлэсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: www.shuud.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …