Өнгөрсөн баасан гаригийн 07:00 цагаас эхлэн гадаад суугаа Монголчууд маань Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэлсэн билээ.
Тэгвэл одоогийн байдлаар нийт санал өгөх иргэдийн 66,7 хувь буюу 4161 сонгогч саналаа өгсөн байна. Мөн нийт 39 дипломат газарт санал авахаас одоо АНУ-ын Вашингтон, Нью-Йорк, Сан-Франциско зэрэг хотуудад санал хураалт дуусаагүй байгаа аж.
Дашрамд дурьдахад, Гадаад дахь иргэд хоёр өдрийн турш Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх байсан ч цагийн зөрүүнээс шалтгаалж өнөөдөр 10:00 цагт эцсийн байдлаар санал хураалт дуусах юм байна.
Г.Сонор ugluu.mn