“МАХН-аас жагсаалтаар сонгогдсон З.Баянсэлэнгэ Арз Суварга ХХК-ны нэр дээр 9 тэрбумын тендер авсан бөгөөд одоо 26 тэрбумын тендер авахаар Худалдан авах ажиллагааны газраар гүйдэлтэй болоод байгаа бөгөөд тэрхүү тендер нь Сангийн яаман дээр гацчихаад байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.
З.Баянсэлэнгэ нь төрийн зөөлөн сэнтийд гурван ажил залрахдаа Зайсанд тансаг байртай болж, баяжиж, хөлжсөн тухай ярьцгааж байна. Төрд л орвол суга баяжиж, тендерийг хэрхэн авч болдгийг эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ ил тод харуулж байна” гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн цахим ертөнц, хэвлэлийн хуудаснуудын онцлох нийтлэл болов. З.Баянсэлэнгэ гишүүнээс өөрөөс энэ талаар мэдээлэл авахыг хүссэн ч тэрбээр гадаадад яваа учир өдийг хүртэл асуудлын зангилаа тодорхой болоогүй байгаа юм. Тэгвэл З.Баянсэлэнгэ гишүүн өөрийн фейсбүүк хуудсаараа дараах сэтгэгдлийг үлдээжээ.
Sait deer garch bgaa bolon setguulchdiin bichsen zahialgat, gutgelgiin zuiliig unshaad ezed ni ulsturchid baidag tul gej oilgoj handdag blaa. Getel dendene gehed arai bishee. Busdiin adil shuuh tsagdaa geed yahav gej bodoj baisan handlagaa uurchluhuus …