Доромжлох тал дээр сурамгай А.Хишигдалай “оддын өвчин”-д нэрвэгдэв үү

hishigdalai-5834162315201412180106“Universe Best Songs” наадмын Гран при шагналт, “Шилдгийн шилдэг” дуучин А.Хишигдалай шударга зангаараа хаана ч гэсэн бахархах дуртай гэдгээ нуудаггүй. Урьд нь 600 ам.долларын нүдний шил авснаа сонирхуулж “Би брэнд энэ тэр гэж хөөцөлдөх дургүй. Гэхдээ өөрт таалагдсан зүйлээ авч байж л санаа амардаг. Харин энэ шилээ бол өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө худалдаж авсан учраас намайг шүүмжлэх хэрэггүй” гэх зэргээр цахим хуудсандаа тэрбээр бичиж байсан удаатай.

“Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай үерхэж буй А.Хишигдалай хайр сэтгэлийн романс, сэтгэл хөдлөлөө ч сонсогч фэнүүддээ ямар нэгэн аргаар илэрхийлж явдаг. Харин сүүлийн үед түүнийг чухам ямар хүн бухимдуулах болсныг бүү мэд. Өөрийн цахим хуудсандаа “Намайг хүмүүс муу ярьж байгаад чи баярлаад яах вэ. Би ч яахав, хүн надад атаархаад муулдаг юм байж. Харин чи яана аа. Хүн битгий хэл, нохой ч чамайг хараад тоож хуцахгүй байна шүү дээ” хэмээн хатуухан үгс бичжээ.

Хэн нэгэнд зориулан хэрүүлийн “алим” шидсэн дуучин бүсгүйн энэхүү бухимдал олон хүнийг гайхашруулж, бас багагүй хэсгээс нь шүүмжлэл хүртээд авчээ. Юутай ч, сүүлийн үед “оддын өвчин” туссан хэмээгдээд байгаа дуучин А.Хишигдалай ээлжит “тунхаглал”-аа ийнхүү дэлгэлээ.

hishigdalai-1835247899201412180104 hishigdalai-3384315441201412180104 hishigdalai-497856457201412180104 hishigdalai-5769680707201412180104 hishigdalai-7603511635201412180104 hishigdalai-8612909584201412180104

Б.Содон

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …