Мисс бүсгүйг дагасан боксчин Б.Баярсайханы алдаа охинд нь том сургамж болжээ

borgoljin-3196714740201412190142“Мисс Монголиа-2010” тэмцээний “Оюунлаг мисс”-ээр тодорч, олон улсад алдартай “Miss tourism-2010” тэмцээнд амжилттай оролцсон Б.Борголжин гэх бүсгүйг МУГТ, Олимпийн хүрэл медальт боксчин Б.Баярсайханы охин гэдгийг мэдэх хүн олон биз ээ. Идэр залуудаа амжилт гаргаж, олон улсад данстай тамирчин явахдаа Б.Баярсайхан эхнэрээ гомдоон, ихэр хүүхдүүдээ орхиод мисс Ч.Чулуунцэцэгтэй ханилсан гэлцдэг. 20- иод насаар дүү мисс эхнэр нь түүнтэй арван жил хамт амьдарч, хоёр хүү төрүүлж өгчихөөд Хөвсгөлийн шүүгч залууг дагаад хаяж одсон түүхтэй юм билээ.

Харин өдийг хүртэл ганц бие амьдралыг туулж, хоёр хүүгээ хэний ч гар харуулалгүй өсгөсөн боксчин Б.Баярсайхан дээр мисс эхнэр нь эргээд ирсэн боловч хүлээж авахгүй байгаа гэдэг. Тэрбээр нэгэн цагт орхиж одсон ихэр хүүхдүүд нь ийм сайхан өсч торнин, амжилттай явааг хараад бяцхан харуусал тээдэг биз. Мисс Б.Борголжингийн ихэр дүү нь эрэгтэй бөгөөд АНУ-д сурч амьдардаг бөгөөд саяхнаас эх орондоо ирээд байгаа аж.

Балчир насандаа ээжийнхээ гараас хөтлөн хоцорсон мисс бүсгүй эцгийн хайр халамжийг үзэлгүй өссөн болохоор ч тэр үү. “Эмэгтэй хүний аз жаргалтай байх хамгийн том зүйл нь ханиа зөв сонгох асуудал” хэмээн үргэлж дурсдаг тэрбээр өнгөрсөн жил хайр дурлалтайгаа учирсан гэдэг. Хөгжилтэй нь, мисс бүсгүйтэй болзож эхэлсэн найз залуу нь эхэндээ түүнийг ихэр дүүтэй гэдгийг нь мэдэлгүй хардаж, тэрүүхэндээ л бяцхан онигоо болсон гэдэг юм билээ.

borgoljin-1450459029201412190140 borgoljin-2258603090201412190140 borgoljin-477951629201412190140 borgoljin-6655235798201412190140 borgoljin5187743732201412190140 10841681_615143098598159_2031929528_n146986975201412190141

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …