ДОХ-той хүүг гадуурхан тусгаарлажээ

1946624549415929bb2672Хятадын Сичуань мужийн Шичонг хотын алс бөглүү тосгонд амьдардаг Кун Кун хэмээх найман настай хүү ДОХ-ын халдвар тээгч болжээ. Түүнийг таван настай байхад ээжийнх нь цусаар дамжин вирус халдварласан аж.

Тус тосгоны оршин суугчид ДОХ-ын вирусээс ихэд айдаг тул хүүг тусгаарлахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ тэд200 гаруй иргэний гарын үсгийг цуглуулсан бөгөөд одоо хүү сургуульд ч явах эрхгүй болсон байна. Мөн түүнтэй хэн ч тоглодоггүй гэнэ.

Хэдийгээр Хятадын эрх баригчид орон нутгийн иргэддээ ДОХ-ын талаар хангалттай мэдээлэл өгч, халдвар авсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалах багагүй ажил хийсээр байгаа ч сөрөг хандлагууд гарсаар байгааг энэ мэтийн жишээнээс харж болох юм.

Г.Уянга

Эх сурвалж: www.bataar.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …