“Талибан”-ы тэргүүний толгойг 10 саяар үнэлэв

0155Пакистаны Засгийн газар хэт даврагч “Талибан” бүлэглэлийн тэргүүн Маулана Фазлуллахын толгойг 10 саяар үнэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн хэт даврагчдын хуаран болон дайчдын төвлөрдөг газруудын талаар мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулахаа Ерөнхий сайд мэдэгжээ. Тус бүлэглэлийн дайчид энэ долоо хоногийн эхээр Пешавар  мужид байрлах цэргийн албан хаагчдын суралцдаг сургуулийг барьцаалж, улмаар 141 хүүхдийн амийг хороосон юм. Хэт даврагчид сургууль барьцаалж, хүүхдүүдийн аминд хүрсэн шалтгаанаа Малала охин Нобелийн шагнал авсантай холбон тайлбарласан билээ. Малалаг Нобелийн шагналаасаа татгалзах хүртэл халдлага үйлдэхээ хэт даврагчид сануулсан юм.

Харин Малала охин “Би хэт даврагчдын саналаас татгалзаж байна” гэдгээ мэдэгдээд буй.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …