Найруулагч Брайан Сингерт хүчиндүүлсэн залуу 20 жил хоригдож магадгүй гэнэ

2f1742c907b9f00eoriginalX-Men цуврал кинонд тоглож байх үедээ найруулагч Брайан Сингерт хүчиндүүлсэн хэмээн шүүхэд гомдол гаргаад байсан  Майкл Еган үнэт цаас луйвардсан, утсаар залилан хийсэн гэх хэргээр шүүхэд дуудагдаад байгаа тухай TMZ сайт мэдээлжээ.

Гэхдээ энэ хэрэг найруулагчийн хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн онцолсон байна. Майкл Халловеений сэдэвтэй венчур үйл ажиллагаа зохиох нэрийдлээр хөрөнгө оруулагчдаас мөнгө авч, түүнийгээ хувьдаа завшжээ.

Хэрвээ тэрбээр гэм буруутай нь тогтоогдвол шүүх түүнд ихдээ 20 жил шоронд хоригдон,  таван сая ам.долларын мөнгөн торгууль төлөх ял ногдуулах аж. Харин хүчингийн хэргийн тухайд найруулагч Сингерийн өмгөөлөгч “шүүх хэрэгсэхгүй болгохыг хүлээж байна” гэж долдугаар сард хэлж байсан юм.

Харин энэ удаагийн Майклын хэрэг найруулагч Сингерийн талд ашигтайгаар эргэж магадгүй байдлыг үүсгээд байна.

Б.Даваа

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …