Оддын хурим

Энэ онд хуримаа хийсэн алдартнуудын мэдээллийг хүргэж байна.

Кейни Уэст, Ким Кардашиан


Реппер дуучин Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар өнгөрсөн долоодугаар сарын 21-ний өдөр Ром хотноо хуримаа хийсэн юм. Хосууд Норт Уэст гэх охинтой билээ.

Двайн Уайд, Габриелле Юнион


“NBA”-ийнсупер од Двайн Уайд өнгөрсөн есдүгээр сарын 1-нд 2009 оноос болзож эхэлсэн жүжигчин Габриелле Юнионтой Нью Йоркт байрлах “Beverly Hills” зочид буудалд хуримаа хийсэн билээ. Габриелле сүйт залуугаасаа 11 насаар эгч юм.

Кристофер Фрэнч, Ашлеу Тисдале


“High School Musical”киноны од жүжигчин Кристофер Фрэнч, Ашлеу Тисдале нар өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Лондон хотноо хуримаа хийжээ.

Брэд Питт, Анжелина Жоли


Холливуудын хамгийн сайхан хос гэгддэг жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар өнгөрсөн есдүгээр сарын 2-ны өдөр нууцаар хуримласан юм. Тэдний хуриманд зургаан хүүхдээс нь гадна гэрлэлтийг баталгаажуулсан ламтан оролцжээ.

Жорж Клуни, Амаль Аламуддин


Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни, Жулиан Ассанжийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Британи бүсгүй Амаль Аламуддин гэх бүсгүйтэй өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр хуримласан юм. Тэд хуримаа Италид хийж, олны танил 100 гаруй зочныг урьсан билээ.

Адам Левин, Бехати Принсло


“Maroon 5” хамтлагийн ахлагч, дуучин Адам Левин, сахиусан тэнгэр Бехати Принсло нар өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Мексик хотноо хуримласан юм. Тэдний хуриманд тавхан хүн уригдсанаас гадна сүйт бүсгүй хуримын даашинз өмсөөгүй гэнэ.

Эрик Жонсон, Жессика Симпсон


Дуучин Жессика Симпсон, найруулагч Эрик Жонсон нар өнгөрсөн есдгээр сарын 31-ний өдөр Хавай аралд хуримласан юм. Хосууд хуримандаа гэр бүлийнхнээсээ өөр хүмүүсийг уриагүй билээ. Тэдний хүүхдүүдийг Махвелла, Максвелл Дрю Жонсон гэдэг.

Нил Патрик Харрис, Дэвид Буртка


Хөтлөгч Нил Патрик Харрис 10 жилийн турш хамтран амьдарсан Дэвид Бурткатай өнгөрсөн есдүгээр сарын 31-нд хуримаа хийсэн юм. Хосууд Хани, Хеллэн гэх хоёр хүүтэй билээ.

Роман Дориак, Скарлет Йоханссон


Жүжигчин Скарлет Йоханссоныг өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдөр Роман Дориактай хуримласан хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Хосууд энэхүү мэдээллийг өнөөдрийг хүртэл батлаагүй билээ. Тэд Росе гэх охинтой.

Алан Ферусон, Соланж Ноулз


Дуучин Бейонсигийн дүү Соланж Ноулз арваннэгдүгээр сарын 17-нд долоон жилийн турш хамтран амьдарсан тэрбумтан Алан Ферусонтой хуримаа хийсэн юм. Сүйт бүсгүй хуримынхаа үеэр даашинз бус цагаан өнгийн хослол өмссөн билээ.

Элтон Жон, Дэвид Ферниш


Их Британийн нэрт дуучин Элтон Жон 10 жилийн турш хамт амьдарсан Дэвид Ферништэй өчигдөр Лондон хотноо хуримаа хийсэн юм. Тэд Захари Жон, Элияа Жосеф Даниель Фурни Жон гэх хоёр хүүтэй билээ.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: www.shuud.mn

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …