Хөдөө ажиллах хүсэлтэй Москвагийн эмч нарт нэг сая рубль олгохоор болжээ

59j29j5161puu0ciskheckkl2fМосква хотын эрүүлийг хамгаалах байгууллагын системийн шинэчлэлийн хүрээнд долоон мянга орчим эмч нар ажилгүй болох магадлалтай байгаа бөгөөд тэдгээрээс хоёр зуун эмчийг Москва мужийн хөдөө суурингуудад ажилд авахаар болжээ.

Хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчний тогтвор суурьшлыг хангах зорилгоор тэдэнд тус бүрд нь нэг сая рублийн тэтгэмж өгөхөөр болсон байна. Энэхүү хөтөлбөр хөдөө орон нутагт тав хүртэл жилийн хугацаатай ажиллах хүсэлтээ гаргасан эмч нарт хамаарах талаар Эрүүл мэндийн яамны Москва орчмын боловсон хүчний асуудал эрхэлсэн дарга Наталья Суркова тайлбарлажээ.

Холбогдох баримт бичигт дурдсанаар, нэг сая рубльтэй тэнцэх хэмжээний нөхөн олговрын төлбөрийг 2015 онд хөдөө орон нутагт гарч шилжиж ажиллахаар гэрээ байгуулсан,  дээд боловсролтой, 45-аас доош насны анагаахын мэргэжилтэнд олгох аж.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …