Sony” компанийн бүтээл “Ярилцлага” кино маргааш нээлтээ хийхээр болжээ. Гэхдээ энэхүү уран бүтээл бүх кино театрт гарахгүй гэнэ. Тус компанийн хэвлэлийн албанаас “”Ярилцлага” кино 10 кино театр гарахаар болсон” гэж мэдэгджээ.
Үүнээс хэдэн долоо хоногийн өмнө Sony Pictures кибер халдлагад өртсөн бөгөөд үүний улмаас компанийн маш нууц мэдээлэл алдагдаж, нээлтээ ч хийж амжаагүй байсан бүтээлүүд интернетээр тарсан юм. Түүнчлэн “Ярилцлага” уран сайхны киног дэлгэцэнд гаргавал есдүгээр сарын 11-ний халдлагыг давтана гэсэн сүрдүүлгийг “Sony Pictures” Хойд Солонгосын зүгээс хүлээн авсан. Гэсэн хэдий ч Атлант болон Остин хотуудын кино театр “Ярилцлага” киног гаргахаар шийджээ. Sony-гийн АНУ дахь салбарын дарга Майкл Линтон “Ярилцлага” киног илүү олон кино театрт гаргах тал дээр ажиллаж байгаа гэлээ.
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …