Шадар сайд У.Хүрэлсүх зөвлөхүүдээ томилжээ

96a6d539608198d8big“Шийдлийн” тодотголтой Засгийн газар байгуулагдаж, танхим бүрдээд удаж байгаа. Тэгвэл удаанийг Засгийн газрын Шадар сайдаар ажиллахаар болсон У.Хүрэлсүх өөрийн  зөвлөхүүдээ томилжээ. Тэрбээр ахлах зөвлөхөөрөө УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг томилсон бол УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх асан Д.Батбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гадаад бодлогын зөвлөх асан, НАМЭХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Л.Саянаа нар зөвлөхөөр ажиллах аж.

Шадар сайдын харъяанд Онцгой байдлын ерөнхий газар, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандарчилал, хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар зэрэг таван агентлаг багтдаг юм.
Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …