“Ярилцлага” киног онлайнаар үзүүлэхээр болжээ

66geksce57lquvpv4l7pt49kf1“Sony Pictures” компанийн бүтээсэн “Ярилцлага” кинотой холбоо дуулиан шуугиан үргэлжилсээр байна. Тус компанийн сүлжээг хакердагчид “Ярилцлага” киног дэлгэцээр гаргасан тохиолдолд таагүй зүйл тохиолдоно хэмээн удаа дараа сүрдүүлж байгаа билээ. Үүнээс үүдэн компанийн удирдлагууд киногоо зул сарын үеэр гаргахаас татгалзаад байгаа юм. Тус шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ихэд шүүмжилж, “том алдаа” гаргалаа гэсэн мэдэгдэл хүртэл хийсэн билээ.

Тэгвэл хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллээр “Sony Pictures” компани “Ярилцлага” киног  зөвхөн АНУ-ын хэмжээнд “seetheinterview.com” хэмээх цахим хуудсаар үзүүлэх шийдвэр гаргасан байна. Үзэгчид киног үзэхийн тулд 5.99 ам.доллар төлөх, татаж авахын тулд 14.99 ам.доллар төлөх гэнэ.

“Sony Pictures” компанийн сүлжээ хакердуулсан хийгээд, олон нийтэд дэлгээгүй байсан бүтээлүүдийг хулгайлж цахим хуудсуудад тавьсан зэрэг асуудлуудын улмаас тус компанийн хувьцаа 10 хувиар унаад байгаа юм.

Б.Саруул

Эх сурвалж: www.eagle.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …