XIX зууныг хүртэл бүрэн судлагдаагүй байсан зүүдэндээ явах үзэгдлийн тухай дараах “сонирхолтой” түүхүүдээс хуваалцаж байна.
Зүүдэндээ явах нь 30 секундээс 3 цаг хүртэл үргэлжилдэг сэтгэц, нойрны эмгэг бөгөөд зүүдэндээ явж байхдаа нас барахаас эхлээд нууцлаг авъяасаа нээх хүртэл олон хачирхалтай үйл явдал тохиолддог ажээ.
Лондонгоос гаралтай сувилагч Ли Хэдвинь 4 настайгаасаа зүүдэндээ явдаг байжээ. Тухайн үед гэрийнхэн нь бага насны хүүхдэд тохиолддог хэвийн үзэгдэл хэмээн тоолгүй өнгөрөөсөн бөгөөд тэрээр өсвөр насандаа ч үргэлжлүүлэн зүүдэндээ явсаар хамгийн анх өрөөнийхөө ханан дээр зураг зурж байсан гэдэг. Ли саяхан өөрийн зүүдэндээ зурсан 100 орчим бүтээлээ дуудлага худалдаагаар зарсан бөгөөд олсон орлогынхоо тал хувийг “Missing People” буяны байгууллагад хандивлахаар шийдсэн байна.
Энэ жил 62 настай Шотландын Роберт Вүүд хэмээх буурай зүүдэндээ хоол хийх хоббитой нэгэн бөгөөд тэрээр долоо хоногийн 4 – 5 өдөр хоол хийчихсэн гал тогоондоо сэрдэг гэнэ. Роберт 47 жил зүүдэндээ явж байгаа бөгөөд анхны тохиолдол нь 14 настай байхад нь гарч байжээ. Түүний эхнэр Элианорын хэлснээр түүний зүүдэндээ хийдэг хоол нь маш амттай харагддаг боловч хийсэн хоолноос нь огт идэж байгаагүй гэнэ.
Зүүдэндээ явдаг хүмүүст тохиолддог орчин үеийн хачирхалтай үйлдэл нь “Zzz – Mailing” бөгөөд энэ нь зүүдэндээ хэн нэгэн рүү и-мэйл илгээдэг зуршилтай хүмүүсийг хэлдэг байна. Ийм тохиолдлын нэг жишээг дурьдвал 2005 онд 44 настай эмэгтэй үдшийн 22 цагт унтахаар хэвтсэн бөгөөд хоёр цагийн дараа зүүдэндээ явж эхэлжээ. Тэрээр нөгөө өрөөн дэх компьютерээ асааж найзууд руугаа харилцан адилгүй утга бүхий мэйл илгээсэн ба судлаачдын хэлснээр үсгийн фонт нь том жижиг, харийн юм шиг ойлгомжгүй дүрслэлээр мэйл илгээсэн байжээ.
Хүн төрөлхтнөөс гадна амьтдад ч гэсэн зүүдэндээ явдаг эмгэг тохиолддог бөгөөд тэдний нэг төлөөлөл бол Бизкит нэртэй нохой юм. Бизкит нохой 2009 оноос АНУ болон дэлхийн олонх оронд онлайн хит болсон бөгөөд түүний зүүдэндээ хийсэн үйлдлийг дараах бичлэгээс үзнэ үү.
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.