Хагалгааны дараа сельфидсэн эмч нарыг ажлаас нь халжээ

-25122014-1419496075-497034361-selfieХятадын Ши ань мужийн Фенчен хувийн эмнэлгийн эрхлэгч, эмч, сувилагч нарын арваад хүнийг хагалгааны дараа сельфидсэн хэмээн ажлаас нь халжээ.

Хагалгааны дараа ухаангүй өвчтөнийхөө дэргэд авахуулсан уг зураг өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээгээр тарж, иргэдийн бухимдуулсан байна.

Халагдсан эмч, ажилчид эмнэлгийн хагалгааны өрөөг нүүлгэн шилжүүлэх гэж буйтай холбогдуулан дурсгалын зураг татуулсан гэжээ. Гэвч өвчтөний нүүр ил гарсан, эмчийн мэргэжлийн ёс зүйд харшилсан үйлдэл хийж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн тул ийнхүү шийтгэсэн байна.

Ши ань мужийн Нийгмийн эрүүл мэндийн газраас тус эмнэлгийг иргэдээс албан ёсоор уучлалт гуйн, дахин ийм алдаа гаргахгүй байхыг хатуу анхааруулжээ.

Эх сурвалж: www.gogo.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …