СЗХ-ны дарга З.Нарантуяа томилогдлоо

59279311086654201412260941УИХ чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилох санал хураалтаар эхэлсэн юм. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонхи дэмжлээ. Чуулганы хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг томилох саналыг 89,8 хувийн саналаар, СЗХ-ны орон тооны гишүүнээр Х.Бум-Эрдэнийг томилох саналыг 95 хувиар, Э.Батболдыг томилох саналыг 90 хувиар, орон тооны бус гишүүнээр Д.Ганбатыг томилох саналыг 91,5 хувиар, Ж.Цэдэнрагчааг томилох саналыг 94,8 хувийн саналаар тус тус дэмжсэн юм.

Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолыг батлав. Шинээр томилогдсон СЗХ-ны дарга З.Нарантуяа үүрэгт ажлаа хүлээн авлаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Санхүүгийн зохицуулах хорооны шинэ удирдлагыг танилцуулж, тамгыг нь гардуулан өглөө.

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …